Олон нийтийн газар бага насны хүүхдээ дагуулж явах, амны хаалтгүй иргэд олон байна
Үйл явдал
/
2020-02-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 04 дүгээр тоот тушаал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01-A/40 дүгээр захирамж, 2020 оны 1-04/01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд аймгийн Шуурхай штабын гишүүн хурандаа Б.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж хяналт шалгалт хийсэн байна.

Энэхүү хяналт шалгалтын гол зорилго нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэн таслан зогсоох иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад оршжээ.

Энэ өдөр Олон улсын худалдааны төв, Хүслэн бөөний төв, Их дээд сургуулийн оюутнуудын дотуур байр, эмийн сан, хүнсний дэлгүүр гээд нийт 13 цэгт хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар худалдаа, үйлчилгээний төвүүдэд иргэд амны хаалтгүй явах, бага насны хүүхдээ дагуулж явсан зэрэг зөрчил илэрч мэргэжлийн байгууллагууд холбогдох заавар зөвлөгөөг өгч ажиллажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.42.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.