Дархан-Уул аймагт гамшгаас хамгаалах теле хичээл зохион байгуулж байна
Үйл явдал
/
2020-02-20

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан “Гамшгаас хамгаалах теле хичээл”-ийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхэд, багачуудад хүргэж байна.

“Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Өөрийгөө эрүүл байлгах өдөр тутмын 8 дадал” гэсэн гурван сэдвийн хүрээнд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ болзошгүй осол, эрсдэлээс хамгаалах мэдлэг олгож байгаа юм.

Хичээлийг орон нутгийн телевизүүдээр өдөрт 5 удаагийн давтамжтайгаар олон нийтийн хүртээл болгож байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.