Коронавирусийн эсрэг АСА аварга нэгдэж 400 ширхэг ХАМГААЛАЛТЫН ХУВЦАСАА ЭМЯ-нд илгээлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-20

Өнөдрөөс гурван өдрийн өмнө  Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон, ОХУ-ын асуудал хариуцсан бие төлөөлөгч, Сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж сошиал хуудастаа "Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилготой 400 ширхэг битүү хувцасыг хувийн зүгээс олгож буйгаа мэдээлсэн. Эрүүл мэндийн яаманд илгээж байна. Хэрэгтэй хүнд нь өгөөрэй" гэсэн юм. Тэгвэл тэрээр амласандаа хүрч 400 ширхэг хувцасаа Монгол улс руу онгоцоор хүргүүлсэн байна. Энэ тухай "За явлаадаа. МИАТ Компанийн Япон дахь ерөнхий менежер Baterdene Erdenebat аэропорт менежер Amaraa Dawaatseren туслах Болороо дүүдээ баярлалаа! Сараа сайдаа юмаа аваарай. Иргэн бүр үүргээ ухамсарлаж гамшигт тахлын эсрэг нягтарч нэгдэн аюулт өвчнийг даван туулан эх орон элгэн саднаа хайрлан хамгаалъя. гэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.