Ил задгай худалдаанаас хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхааруулав
Үйл явдал
/
2020-02-20

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо "Драгон" худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Б-ийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. Иргэд зориулалтын бус орчинд ил задгай, машинаас худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилнэ гэж НМХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.129.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.