Маргааш Улсын Онцгой комиссын хуралдаанаар орон нутгийн зам хаах эсэхийг шийднэ
Үйл явдал
/
2020-02-20

Урд хөршид тархаад буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зарим аймаг иргэд, автомашины орох, гарах хөдөлгөөний хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ.

Тодруулбал, одоогоор Ховд, Увс, Архангай, Дорноговь, Дундговь, Говь-алтай зэрэг зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдэд аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хаахаар аймгийн засаг даргын захирамж гаргасан. 

Үүнтэй холбоотой Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас хэвлэлийнхэн тодруулга авлаа. Тэрээр "Онцгой үед Аймгийн Засаг дарга нар замын хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой. Яагаад гэвэл коронавирусыг ханиад бус тахал гэж үзэж байгаа. Орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай талаар Засгийн газрын хурлаар ярьж байна. Эцсийн шийдвэрийг маргааш Улсын Онцгой комисс гаргана. Хэрэв Онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзэн шийдвэр гаргавал тухайн аймгуудын Засаг дарга нарын захирамж хэрэгжээд явна. УОК хөдөлгөөн хязгаарлах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй." гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.197.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.