ШӨНИЙН ЗАХ худалдааны төв түрээсээ 30 хямдруулж Коронавирусийн эсрэг аянд нэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-20

Урд хөршид үүсэн уушгины хатгаа өвчний шинэ шинж тэмдэг болох Коронавирус COVID19 халдвар хүчтэй тархаж, олон хүнд халдварлаж, зарим хүн ами насаа алдаад байгаа билээ. Уг аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, онцгой дэглэм тогтоож, олон нийтийн аливаа цуглаан, үзэсгэлэн худалдааг хориглосон. 

Улмаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс уламжлалт сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, технологийн шийдлийг ашиглан золгох зан үйлээ хийхийг уриалаад байгаа. Энэ хүрээнд томоохон аж ахуй нэгжүүд ажилчдаа цалинтай амрааж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Аж ахуй нэгжүүдийн энэ урилгад ШӨНИЙН ЗАХ худалдааны төвийнхөн талбайн түрээсийнхээ үнийг 30 хувь буурууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлж байгаа энэ санал нь хоёр болон гуравдугаар сарыг дуустал хэрэгжиж аж. Тус компанийн зүгээс бусад аж ахуй нэгжүүдээ ч бас уриаллаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.156.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.