Баянхонгор аймагт УРАН БРЭНД-ийнхэн маск үйлдвэрлэж Улаанбаатар, бусад аймгуудад ҮНЭГҮЙ ХҮРГЭЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-20

Баянхонгор аймагт "Уран брэнд"-ийнхэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлага хангасан бэлдэц материалаар амны хаалтыг үйлдвэрлэж байгаа аж. Тэд онцгой нөхцөлд 24 цагаар ажиллаж байгаа яаралтай төвүүдийн албан хаагчдад угааж, ариутган хэрэглэж болох маск, гар ариутгагч нэг удаагийн хэрэгслийг нийгмийн хариуцлагын хүрээнд олгожээ.

Олон хүн нэг дор цугларах, хэт ачаалал үүсэх, халдвар тархах, нэмэгдэл үнэтэй зарагдах эрсдлээс сэргийлэн маскны захиалгыг утсаар болон онлайнаар авч нэг ширхэг байсан ч үнэгүй хүргэж үйлчилж буйгаа тус үйлдвэрийнхэн хэлж байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон өөр аймгууд руу илгээж байгаа юм байна. . Сонирхуулахад, тус үйлдвэрээс маск авсан үйлчлүүлэгчдэд тухайн тоогоор нь гар ариутгах сальфеткийг дагалдуулан өгдөг юм байна.. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.191.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.