НЭГ метр квадрат талбайг 200 төгрөгөөр ариутгал, халдваргүйтгэлийг 14 хоног тутамд хийж байна.
Үйл явдал
/
2020-02-21

Дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан ариутгал, халдваргүйтгэл хийж буй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагагуудтай хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа.

Дээрх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан “Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх” холбооны төлөөлөл болон дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйтгэл хийж буй байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Шинэ коронавирусийн халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэл бүхий үйлчилгээний цэг салбарт /автобусны буудал, худаг, усан сан, хоёрдогч түүхий эдийн төв, нийтийн бие засах газар, хог ачдаг цэг, орон сууцны бункер, дугуй засвар, ТҮЦ, автозамын нүхэн болон гүүрэн гарц/ үнэ төлбөргүй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад 1 метр квадрат талбайг 200 төгрөгөөр ариутгал, халдваргүйтгэлийг 14 хоног тутамд хийж байна.

Ариутгал халдваргүйтгэл хийж буй аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт:

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.