Ө.Энхтүвшин: Коронавирусээс шалтгаалан улсын орлого202,8 тэрбумаар буурсан
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-21

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч буй зарим арга хэмжээний талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно. Хоёрдугаарт АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх талаар зөвшилцөх, гуравдугаарт Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай, дөрөвдүгээрт, Гадаад харилцааны яамны 2019 оны ажлын тайланг тус тус хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч буй зарим арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм. Тэрээр "Санхүүгийн олон байгууллагууд тодорхой судалгаануудыг хийсэн байна лаа. Эдийн засагт хүнд тусах нь ойлгомжтой. Нэгдүгээр сарын дүн мэдээгээр улсын орлого  202.8 тэрбумаар буурсан байна . Тэр дундаа ашигт малтмалын орлого 157 тэрбумаар тасалдаад байна. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаар сайд тус бүрт чиглэл өгч эрсдэлийн үнэлгээ, тооцоог хийх үүрэг өгсөн. Амаргүй нөхцөл байдалтай байгаа. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрсний экспорт зогссон" болохыг дуулгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.