САЙН МЭДЭЭ: Хубэй муж, УХАНЬ хотод Коронавирусээр халдварлагчдийн тоо 5 дахин буурчээ
З.Батхуяг
/
2020-02-21

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын голомт болоод байгаа Хятадын Хубэй мужид 24 цагийн дотор бүртгэгдсэн шинэ халдварын тоо огцом буурсан байна. Өмнөх өдөр нь 1,693-аар нэмэгдэж байсан халдварын тоо өнгөрсөн шөнө ердөө 349 болж буурсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь нэгдүгээр сарын 25-наас хойш тус мужид нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тоо гэжээ.    Харин шинээр халдвар авсан хүний тоо 349 бүртгэгдсэн нь хамгийн гэгээтэй мэдээ байна. Хоёрдугаар сарын 18-ны өдөр 1639 хүн шинээр халдвар авснаас даруй 5 дахин буурсан үзүүлэлт гэдгийг https://www.cnbc.com/ онцолсон болохыг NEWS.MN сайт мэдээллээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.11.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.