3 сарын 1-нээс өмнө нам, эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно
Үйл явдал
/
2020-02-21

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх сарын 1-нээс өмнө Үндэсний аудитын газар нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно. Ингэхдээ тойрог тус бүрт нэр дэвшигчийн зарцуулах зардал болоод нам, эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм.

Энэ талаар Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис “Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох асуудлаар улс төрийн намуудад албан бичиг илгээж саналыг нь авсан. Мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлэх асуудлаар мөн л намууддаа хандаж албан бичиг явуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

УИХ-д өргөн барид буй УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардалтай холбоотойгоор доорх заалтууд тусгагдсан. Үүнд,

– Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох;

– Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Өмнө нь УИХ-ын 2012 оны сонгуулиар нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоосон бол 2016 онд 3.4 тэрбум болгон бууруулж байжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.