Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд хамтарсан эргүүл хийх хуваарийг баталж, өнөөдрөөс эхлүүллээ. Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан загварын дагуу эргүүл хийж буй албан хаагчид таних тэмдгээр ижилсэж нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, цэрээ ил хаяхгүй байх, өдөр тутамдаа маск зүүж хэвших зэрэг урьдчилан сэргийлэх сануулга, зөвлөмжийг иргэдэд өгч байна. Баянзүрх дүүрэгт хамтарсан эргүүл хийх нийслэлийн агентлаг, харьяа байгууллагууд болон дүүргийн Тамгын газар, харьяа хэлтэс албадын албан хаагчид ажлын өдрүүдэд 10:00-20:00 цаг, Амралтын өдрүүдэд 11:00-19:00 цагийн хооронд хоёр, хоёр цагийн зайтай хийх юм.
Иймд агаар дуслын замаар халдаж буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгож, нийтийн эзэмшлийн зам талбайд нус цэрээ хаяхгүй байж урьдчилсан сэргийлж хамтран ажиллахыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос уриалж байна.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16