Шүдээрээ техник чирдэг Ц.Гантулга "ХУЦАН ЧУЛУУ"-г өргөж, хуульч О.Алтангэрэлээс Морь бэлгэнд авлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-21

Шүдээрээ техник чирж олны гайхширлыг төрүүлээд буй Ц.Гантулгын мөрөөдөл нь онгоц чирж Геннисийн номонд бичигдэх. Тэрбээр Воганы толгой, олон хүнтэй автобус, Ланд-200 таван ширхэгийг угсруулан чирсэн амжилтуудыг үзүүлээд байгаа билээ. Багаасаа хар бор ажил хийж байсан тэрээр хүнд юм өргөх, шүдээрээ чирэх хоббитой болоод байгаа билээ. Анх 40 бидонтой усыг шүдээрээ өргөн, автобус тойрсоноор энэ бүхний эхлэл тавигдсан. Өвөрхангай амйгийн Уянга сумын Мааньтын овоонд байрлах олон зуун жилийн түүхтэй Хонин чулуу, Хуцан чулууг өргөж овоог гурвантай тойрчээ. Өмнө 24 насандаа Хонин чулууг нь өргөж байсан бол саяхан Хуцан чулууг нь өргөжээ. Түүнийг уг чулууг өргөж дийлвэл адуу бэлэглэе гэж хуульч О.Алтангэрэл ам гарсан байна. Ц.Гантулга чулууг өргөж, О.Алтангэрэл хууль ч Ц.Гантулгын авьяас, хүч чадалыг үнэлж өөрийн адуун сүргээсээ хүрэн зүсмийн нэг адуу бэлэглэсэн байна. 

2020 02 19нд 14н цаг 10 минут #Өвөрхангай аймаг #Уянга сум мааньт-н хөшөө Хонин ба Хуцан чулууг Өргөж 5н жилийн өмнө өөртөө Ам гарсан амандаа хүрлээ .
МОНГОЛ ЭР ХҮНИЙ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ

Эр хүн хэлсэндээ
Эмээлт морь харайсандаа гэж
Өвөрхангай аймгийн Уянга нутгийн шүтээн Мааньт -н хөшөөний ХОНИН ЧУЛУУ ХУЦАН ЧУЛУУГ АМ гарсандаа өргөж Нутгийн ах @О.Алтангэрэл Адуугаар мялаая хэмээх Амандаа хүрч сайхан эрчүүдийн жудаг ёсоор Адуугаа гардан авлаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.