Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна
Үйл явдал
/
2020-02-19

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан борлуулдаг томоохон захууд болон гахай, шувууны аж ахуй эрхэлдэг, иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг халдваргүйжүүлэх, орчны эрүүл ахуйн чанарыг сахиулах арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Тодруулбал, энэхүү арга хэмжээнд “Баянзүрх-худалдааны төв”, “Нарантуул ОУХТ”, “Амгалан зах”, “Цайз -16”, “Эко-зах” зэрэг томоохон худалдааны төвүүд хамрагдах бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд явагдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.