Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газраас Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/58 дугаар захирамжид дараах өөрчлөлтүүдийг оруулжээ. Үүнд:
1. Томоохон хүнс, барааны зах, жижиглэнгийн болон бөөний худалдааны төвүүд, зоогийн газруудын ажиллах цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл гэснийг 20:00 цаг гэж өөрчилсүгэй.
2. Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/58 дугаар захирамжийн гурав дахь заалт томоохон хүнс, барааны зах, жижиглэнгийн болон бөөний худалдааны төвүүд, зоогийн газруудын цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл гэснийг хүчингүйд тооцсугай.
3. Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн спорт заалнаас бусад спорт зааланд зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд дасгал сургууль хийхийг зөвшөөрсүгэй.
4. Аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/54 дүгээр захирамжийн 1 дэх заалтаас “фитнес” гэсэн заалтыг хассугай.
5. Дээрх аж ахуйн нэгж байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж ажиллахыг үүрэг болгосугай.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16