Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө!!! Хэлтэс, салбарын ЗАХИРЛУУДАА анхаарахгүй бол ХАР ЖАГСААЛТ ойрхон байгаа шүү дээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-21

Олон улсын санхүүгийн хяналтын ФАТФ-аас Монгол улсын санхүүгийн сахилга бат сул, мөнгө угаах төрлийн үйл ажиллагаа явагддаг учраас хэвийн үзүүлэлтээс зэрэглэл буулгаж СААРАЛ ЖАГСААЛТАД оруулсан. Энэ бол манай улсын эдийн засгийн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж болохуйц үзүүлэлт юм. Манай улсын санхүүгийн салбарын гол бодлого төв банк, болон санхүүгийн зохицуулах хорооны ажлаас шууд хамааралтай. Тийм ч учраас СААРАЛ ЖАГСААЛТАД монгол улс багтсан хариуцлагыг төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт тохож, хариуцлага тооцон албан тушаалаас нь огцруулсан.

Манай улс Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноор

-Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх юм.  Ямартай ч иргэдийн амьдрал доройтож эхэлж байна. Учир нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар нэмэгдэж байна.

Н.Баяртсайханы ажлыг өвлөсөн Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчид СААРАЛ ЖАГСААЛТААС эн түрүүнд гарах ганцхан сонголт үлдсэн. Тэрээр үүрэгт ажлаа авсаныхаа дараахан нь “Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллагын “Cаарал жагсаалт”-аас 2020 онд багтан гарах зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлд ч туссан байгаа...” хэмээн нэгэн хэвлэлд яриа өгчээ. 2020 оны 10 дугаар сард болох ФАТФ-ын хуралдаанаар СААРАЛ ЖАГСААЛТААС гарах боломжтойг онцолсон байна.

Хэрэв Саарал жагсаалтаас гарч чадахгүй бол Монгол улс ХАР ЖАГСААЛТАД багтаж, “аваараа татна” гэсэн үг. Санхүүгийн хувьд гаднаас ямар ч дэмжлэг авч чадахгүйд хүрнэ.  

ФАТФ-ын үнэлгээг сайжруулахын тулд МАНАЙ УЛС цаашид

Нэгт, Санхүүгийн салбарын эрсдэлийг үнэлж, хяналтаа сйажруулах,

Хоёрт, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг чангатгах

Гуравт, Мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтыг сайжруулах

Дөрөвт, Бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхгүй байх, хяналт тавих

Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтийг чангатгах

Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зэрэг мөнгө угаахтай холбоотой ажлуудыг хийх ёстой юм. Эдгээр ажлыг хийхийн тулд Монгол улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороод хамтран ажиллана.

Монголбанк уг нь мөнгө угаах үйл гэмт хэргийн эсрэг тэмцэж байгаа нь сайн боловч газар, хэлтсийн дарга нар хувьдаа ББСБ ажилуулж, иргэддээ өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, хүүгийн ашгаас нь халаасаа зузаатган баяжиж, хадгаламждаа 14 тэрбум төгрөг хийчихээд сууж байгаа нь “шударга”, хууль зөрчөөгүй үйлдэл болж таарч байгаа нь хачирхалтай.

Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө!!! Та мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцээд байхад удирдлага доор чинь байгаа САЛБАР, ХЭЛТСИЙН ДАРГА нар чинь хувьдаа ББСБ ажиллуулж, МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ төстэй санхүүгийн бохир арга хэрэглэж, ядарсан иргэдээ өрөнд оруулж байгаа нь ШУДАРГА ЁСОНД хэр нийцэж байгаа вэ.../Монголбанкны газар хэлтсийн дарга нарын эзэмшдэг ББСБ-ын нэрсийг манай сайт өмнө нь мэдээлсэн /

Салбар хэлтсийн дарга нартаа ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ саарал жагсаалтаас гарах нь бүүхэл ХАР ЖАГСААЛТАД орж ч мэдэх юм биш үү...

Дашрамд дуулгахад: Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн монгол улсыг СААРАЛ ЖАГСААЛТАД оруулсан Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн багт багтаж ажиллаж байсан гэдгийг санахад илүүдэхгүй байх. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.208.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.