Шинэ Короновирус //COVID19/-ын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн МХГ-аас хийгдэж буй ажлууд
Үйл явдал
/
2020-02-22

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, "ШУУРХАЙ ШТАБ" байгуулан, ажлын тусгай горимоор ажиллаж байна.

2020 оны 02-р сарын 18-ны өдөр аймгийн Онцгой комисс сумдын удирдлагуудтай хийсэн цахим хуралд Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн аймгийн хэмжээнд хэвлэл мэдээлэл, сонин, сэтгүүл, телевиз, FM-ийн үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж, байгууллагад нийт 4 төрлийн 32ш зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэхээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тараасан, цагаан сарын баярт зориулан хийгдсэн реклам, сурталчилгааг нэвтрүүлсэн байгууллага иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдэл хүргүүлж ажиллалаа.

Дорнод аймгийн БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн нийт 10 төвд Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор инфра улаан туяаны халуун хэмжигч ашиглан хүний биеийн халууныг хэрхэн хэмжих талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэмжлийн үнэн зөв байдал, хэмжих хэрэгслийг ажиллуулах зөвлөмж хүргэн ажиллаж байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийн байдал болон зорчигч, тээвэрлэгч жолооч нарын амны хаалт, эрүүл мэндийн байдалд өдөр бүр хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд такси үйлчилгээ эрхэлж буй иргэдэд Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тарааж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Хэрлэн сумын 11 багийн Засаг дарга нарт хог хаягдлаа цэвэрлэж, зайлуулах талаар хугацаатай мэдэгдэл хүргэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.