“ НЭГ албан хаагч ГУРВАН маск” аянд нэгдлээ
Үйл явдал
/
2020-02-22

Шинэ төрлийн Корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалтыг зөвлөмжийн дагуу зүүж хэвших явдал юм.Амны хаалтын хүрэлцээ дутмаг байгаа энэ үед нөөцийг бүрдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд түгээх санаачлагын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон "1 албан хаагч 3 маск аян" – д нэгдэж нийт 150 маскийг хүлээлгэж өглөө.Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баттайван амны хаалтыг хүлээлгэж өгөөд аймгийн төвийн албан байгууллагуудыг тус аянд идэвхтэй нэгдэж аюулт вирусийн тархалтаас хамтдаа сэргийлэхийг уриаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.