Аймгийн тэргүүний багаар Дархан сумын 5 дугаар баг шалгарчээ
Үйл явдал
/
2020-02-22

Аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/56 дугаар захирамжаарШороон гахай жилийн Хөдөлмөрийн аварга багаар Дархан сумын 5 дугаар баг шалгарсан байна. Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нар гардуулан өглөө.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 28 сая төгрөгийн өртөгтэй 20-4-р байрны баруун талаас Арбатын гудамж хүртэлх туслах авто замын засвар, аймгийн төсвийн хөрөнгөөр 79.3 сая төгрөгийг өртөгтэй Жигүүр цогцолбороос Цагаан сүлд хүртэлх төв замруу холбосон туслах замыг 2 эгнээтэй болгох ажил, 2.60 байрны гадна талбайд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12 автомашины зогсоол, 205.0 сая төгрөгийн өртөгтэй “Би ТИ ӨҮ” ХХК Арбатын гудамжны төв авто замыг бүрэн шинэчилсэн, 8 сая төгрөгийн өртөгтэй “Хүүхэд Хөгжлийн ордон”–ны баруун талаас 18 –ын буудал хүртэлх явган хүний зам засвар, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 37.592.584 төгрөгийн өртөгтэй 2.60-р байрны инженерийн шугам сүлжээний шинэчлэл, брак байрны гадна стандартын шаарлага хангасан хогийн сав, байрнуудын фасадны лед гэрэлтүүлгийн ажил, Услын төсвийн хөрөнгө оруулалтаар “Дорнод Өргөө” ХХК 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй Герентологийн төв барих барих ажил, 5, 7 дугаар багийг холбосон захын нүхэн гарц зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.218.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.