"Тавантолгой" ХК татвар төлөлт, ногдол ашиг тараалтаараа ч улсдаа тэргүүлсээр байна
Үйл явдал
/
2020-02-18

Өмнөговь аймгийн төсвийн 60-70 хувийг дангаараа бүрдүүлдэг "Тавантолгой" ХК нь Хөрөнгийн биржийн 1-р ангилалд багтдаг хувьцаат компаниудын нэг юм. Татвар төлөлт, ногдол ашиг тараалтаараа ч улсдаа тэргүүлсээр байна.

Сонирхуулахад 2017 онд Монгол улсын түүхэнд анх удаа хамгийн өндөр буюу 141 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бөгөөд энэ амжилт нь Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалдаг нийт хувьцаат компаниудын тараасан ногдол ашгийн 87 хувийг эзэлсэн юм.

Одоогоор тус компанийн хувьцааг 23 улсын 1000 гаруй иргэн эзэмшиж байгаагийн дийлэх хувийг орон нутгийн иргэд эзэлж байна. 2019 онд тус компани 48 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүний 85 хувийг нь ногдол ашигт олгосон мэдээтэй байна. Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь хамгийн өндөр ханштай Тавантолгой ХК нь сүүлийн 10 жилийн хугацаанд 150 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг орон нутагт хүртээжээ.

Улс болон орон нутагтаа хамгийн өндөр ногдол ашиг хүртээсэн түүхэн амжилтын эзэд нь "Тавантолгой" ХК-ийн ажилч, хөдөлмөрч хамт олон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.