"Тавантолгой" ХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд тусламж үзүүллээ
Үйл явдал
/
2020-02-16

"Таван толгой" ХК нь шинэ корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, зөвлөгөө зөвлөмж өгөх, мэдээллээр хангах үүднээс Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг компанийн нийт уурхайчид, албан хаагчид, туслан гүйцэтгэгч компаниуд, Цогтцэций сумын иргэдэд чиглэсэн олон ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Энэ сарын 14-ны өдөр Цогтцэцийн сумын иргэд, төрийн албан хаагчид зэрэг 500 гаруй хүмүүст урьдчилан сэргийлэх зөвлөмж, амны хаалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн витамин зэргийг үнэ төлбөргүй олгох ажлыг санаачлан зохион байгууллаа. Мөн тус сумын 4 багийн зорилтот бүлгийн 20 өрхөд тус бүр 50,000 төгрөгний үнэ бүхий багц бүтээгдэхүүнийг бэлэглэлээ. Иргэд хэрэгтэй цагт нь Амны хаалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн, дархлаа дэмжих амин дэм зэрэг нэн шаардлагатай тусламж үзүүлж байгаа Таван толгой ХК-ийн хамт олон баярлаж талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүсч байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.