С.Чинзориг сайд НДС-ийн хэрэгт өөрийгөө ХОЛБООГҮЙ ГЭЖ үзэн, хуулийн байгууллагуудад хандлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-22

 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хууль шүүхийн байгууллагуудад өөрийгөө шалгуулах хүсэлт гаргаж буйгаа илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Надаас өмнө буюу 2012-2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж эхэллээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл энэ хэрэгт сайд С.Чинзориг холбоотой байтал буруутай хүнийг нь шалгахгүй, буруугүй хүний шалгаж байна гэсэн гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацах. "Бямбабаатар Монгол" нэртэй твиттер, фэйсбүүк хаягнаас өчигдөр “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэж хувь хүний нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацлаа. Хэдийгээр би тухай бүрт нь үнэн зөв мэдээллийг өгч байсан ч зогсохгүй даамжирч буй учраас цэг тавихаар би өөрийгөө шалгуулж байна. 

 Хэвлэлээр  үнэн бодитой мэдээлэл өгч байгаа ч гүтгэлэг зогсохгүй байна. Хүний нэр төрийг юман чинээ боддоггүй хүмүүстэй маргалдаж сууснаас өөрийгөө шалгуулах нь зүйтэй гэж үзлээ. Намайг яллагдагчаар татаагүй. Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргаж байна. Яллагдагчаар татсан эсэх асуудлаар хуулийн боломж байгаа бол хариу өгөөч ээ . Яллагдагчаар татсан асуудал байхгүй, үнэн мөнийг тогтоож өгөөч ээ гэдгийг энэхүү өргөдөлдөө бичсэн хэмээв. Ингэснээр тэрээр өөрийн нэр төрөөсэргээлгэхээр АТГ, ТЕГ, УПЕГ -дад өргөдөл барьж гүйхээр болж байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.