Солонгос улсаас ирсэн 6 оюутанг ТУСГААРЛАН хяналтад орууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-22

Коронавирусийн /Covid-19/ халдварын дэгдэлттэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өглөө.  БНХАУ-д уг халдварын тархалт буурч харин эсрэгээрээ БНСУ-д халдварын 156 тохиолдолд дөрвөн хот, зургаан мужид бүртгэгдсэн байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр албаныхан оцноллоо.

 Шинэ төрлийн Коронавирус БНХАУ-аас гадна 26 улсад нийтдээ 1098 тохиолдол бүртгэгдэж найман хүн Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Франц, Иран улсад бүртгэгдсэн. Япон, Өмнөд Солонгост нас баралтын тоо нэмэгдсэн. Солонгост гарсан тохиолдлын тоо гурав дахин нэмэгдсэн. Өчигдөр  хоёрдугаар сарын 20-нд 53 тохиолдол гарсан бол 21-ны 09.00 цагийн байдлаар дахин 52 хүн халдвар авч нийтдээ 156 тохиолдол дөрвөн хот, зургаан мужид бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт нэмэгдсэн 105 тохиолдлоос 16 эмнэлэгт, 27 нь сүмийн цуглаантай холбоотой гарсан. 80 хувь нь Тэгү хотод голомт тархаад байгааг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа анхаарууллаа.  

Солонгосын Тэгү хотод коронавирусийн өвчлөлийн 80 гаруй хувь бүртгэгдсэн. Тэгү хотод сурдаг оюутнуудын сургуульд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сургуулийн оюутнуудыг өвлийн амралтаа аваад сургуулийн захиргаа дуудсан үед ир гэсэн мэдээллийг өгсөн учраас Монгол оюутнууд эх орондоо ирсэн байсан.

Тэднийг Бусан, Улаанбаатар онгоцноос хүлээн авч ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Одоогоор оюутнуудын эрүүл мэнд сайн, халуураагүй байна. Тэднээс шинжилгээ аваад урьдчилсан байдлаар хяналтад авсан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.