Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой хяналт тавин ажиллаж байна
Үйл явдал
/
2020-02-22

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай” А/28, “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/13 дугаартай удирдамжийн хүрээнд Цахим, Мөнхдүүрэн худалдааны төв, Марал шанд ХХК-ийн Чандмань хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Худалдааны төв, дэлгүүрт худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиг, хадгалалтын байдалд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.

Мөн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн халдваргүйтгэл, цэвэрлэгээ, үйлчилгээний байдал, халдваргүйтгэлийн бодис, гар халдваргүйжүүлэх уусмалын хэрэглээ, худалдагч, үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөр хамгааллын болон хувийн хамгаалах хэрэгслийн хангамж, хэрэглээг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.