Монголбанкы Б корпуст арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ биш гэж үү
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-22

Монголбанкны төв байрны барилга нь 1930-аад онд баригдаж байсан бол нэгдүгээр байр нь 1936 онд ашиглалтад орж байжээ. Ерөнхийдөө 1930-40-өөд оны хуучин барилга. Харин Б корпус 1990-ээд оны дундуур баригдсан. Монголбанкны төв аппаратад 400 орчим хүн ажилладаг. Гэтэл ийм байшингуудад дата центер, төлбөрийн системийг байршуулахад олон улсын стандартад нийцэхгүй. Тиймээс тусад нь байр барихаар ажиллаад, одоо бараг баригдаад дуусаж байгаа.

Монголбанк нь дотооддоо 10 газар, 1 төв, 14 хэлтэс, есөн алба, 3 бие даасан алба, нэг төлбөр тооцооны төв, аймаг орон нутаг дахь таван хэлтэс, 12 салбартайгаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг хянан чиглүүлдэг байна.

Тэгвэл Монголбанкны ажилдчид тодруулбал салбар, хэлтсийн захирал нар хувьдаа ББСБ ажиллуулдаг бол НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийг зөрчжээ. Тодруулбал АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

7 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг

7.1.Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно гэснийг зөрчжээ.

Тодруулбал Монголбанкны Б барилгад Голомт банкны Төв бизнес төв үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.