Солонгос улсад Коронавирусийн халдвартай НЭГ ЭМГЭНЭЭС 350 орчим хүн ХАЛДВАР АВЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-23

 йБНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн  алдвар авсан хүний тоо 204 байсан бол ганцхан шөнийн дотор дахин 142 хүн шинээр халдвар авч, нийт халдвар авагсдын тоо 346 болжээ.. Шинээр илэрсэн тохиолдлууд нь Т 103 нь Гёнбук хотын иргэд бол 28 нь хөрш зэргэлдээ Тэгү хотын иргэд аж. Мөн Бусан, Кёнги, Чунбук, Тэжон, Гванжу, Чонбук, Сэжон, Чэжүд нэмж халдвар илэрчээ. Өвчлөл хурдацтай тархаж байгаагийн гол шалтгаан нь 2020/2/6-нд автын хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгдсэн Х, 61 настай эмэгтэй. Эмчилгээний үед 38.8 хүртэл халуурсан, эмч 2/8-нд шинжилгээ хийе гэхэд хариуд нь би Хятад яваагүй, өвчтэй хүнтэй контакт үүсгээгүй зүгээр гэж цааргалж шинжилгээ хийлгээгүй байна. Улмаар 2/11-нд дахиад халуураад эмчийг хэлэхэд мөн л адил шинжилгээ өгөөгүй. Солонгост хүчээр шинжилгээ авч болдоггүй хуультай учирч эмгэний хүслээр болжээ. Түүний 2/14-нд шээсний шинжилгээнээс нь COVID-н шинж илрэхэд эмч дахин шинжилгээ хийе гэхэд хөгшин үгүй гээд эмнэлгээс гараад явсан. Эмнэлгээс гарснаас хойш 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа 2/9, 16-нд явсан.. Мөн 7 хоногт маш олон газраар явсан аж. 

Уг эмгэнтэй хамт цуглаанд явсан 1001 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж бна. Эдгээрээс 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй хаана яваа нь тодорхойгүй. Энэ хүний орсон гарсан бүх газарт нэг бүрчлэн ариутгаж халдваргүйтүүлэх авч хийж байгаа юм байна. Ерөнхийлөгч нь эхэндээ эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байсан бол өнөөдрөөс эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулж ЭРҮҮЛ МЭНД+ЭДИЙН ЗАСАГ гэдгээ илэрхийлж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.240.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.