Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гэж хэн бэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн  Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар түүний оронд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг томилов. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлийн намтар

Төрсөн он сар өдөр : 1983.03.31

Төгссөн сургууль : -Баянхонгор аймгийн төвийн II дунд сургууль, МУБИС- ийг Түүх-Нийгмийн Ухаанб багш бакалавар – 2006 онд, Боловсролын удирдлагын магистр-2008 онд -Улс төрийн ухааны докторант-2008 оноос

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд боловсролтой, Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Боловсролын удирдлагын магистр цолтой

Ажилласан байдал : Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан 2006-2007, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт 2007, Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан 2007-2010, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга 2010-2011, МҮХАҮТ-д хэлтсийн дарга 2011-2012, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх 2012,02-2012,10, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч 2012-2013, МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан 2013-2016, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга 2016 оноос, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч 2008-2012, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 2016 оноос

Гавъяа шагнал : Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Нийслэлийн 370, 375 жилийн ойн медаль

Сонгуульт ажил : МАН- ын Бага хурлын гишүүүн, НАМЗХ- ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.188.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.