Хүүхдийн мөнгийг санаачлагч Л.Гүндалай 2020 оны сонгуульд Хөвсгөл аймгаас НЭР ДЭВШИХЭЭ мэдэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-23

УИХ-ын гишүүн асан, Ард түмнээ хайрлаж намын дарга Л.Гүндалай шинэ фэйсбүүк нээж, анхны лайваа хийлээ. Тэрбээр “Хоёр жил гаруй фэйсбүүкт орсонгүй. Гэвч миний нэртэй хуудсууд твитерт байдаг гэсэн. Аливаа юм анхандаа хэцүү байдаг. Би фэйсбүүкийн олон найзтай болно гэдэгтээ итгэлтэй байна. Олон мянган дагагчтай болно. Би нэлээд өөрчлөгдсөн шүү. Цаг хугацаа ч өөрчиллөө. 20 жилийн өмнөх шигээ биш болсон. Унаган зан төрх хэвээрээ. Царай дарж, чацга алдсан юм байхгүй. 2020 оны сонгуульд нэр дэвшинэ. Би бол Хөвсгөл аймгийн унаган хүүхэд. Нутагтаа нэр дэвшинэ гэж бодож байгаа. Би өвс юм бол ургах ёстой газраа ургана. Олон шарилж ургасан байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.153.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.