Зөв өглөг зохистой харилцааг үүсгэдэг
Үйл явдал
/
2020-02-25

Өглөг гэдгийг Бурханы шашинд амьтанд туслахын дээд зэргийн арга гэж сургасан. Зургаан бармид буюу бусдын тусыг үйлдэхийн нэг чухал зүйл нь өглөг яах аргагүй мөн. Өглөгийг эд таваарын өглөг, номын өглөг, аюулгүйн өглөг гэж 3 ангилдаг. Өглөгийг өгөхдөө заавал судалж үзэх хэрэгтэй бөгөөд, өглөгийг өгөх орон буюу ямар газар, хэнд өгөх гэж байгаагаа нарын судлах хэрэгтэй байдаг. Өглөгийн орон маш чухал. Буруу газар өгвөл, жишээ нь, траншейний нүхэнд өглөг өгвөл тэнд амьдрал байна гэж үзээд тэндээ амьдарч байгаа тарвага мэт болж, хүнийг буруу үйлдэлд татсан, буруу амьдралд сургасан өглөг болно. Тиймээс тэндээс нь гаргаж гэгээ гэрэлтэй, амьдралд тэмүүлэлтэй, сайхан газар аваачиж өгөх нь зүй зохистой юм. Түүгээрч барахгүй хэзээ өгөх вэ, яаж өгөх вэ гэдэг бас чухал. Жишээ нь, өөрийнх нь чадах жаахан зүйлийг хийлгэдэгч юм уу, өөрийнх нь болоцооных нь хэрээр ажиллуулаад өгвөл, ажил хийх юм бол надад юм олдох юм байна шүү гэдэг итгэл найдвар, сэтгэлийг төрүүлж өгөх явдал нэн чухал байдаг. Сүүлийн үед Энэтхэгт гуйлгачингууд нэлээд ховордож байна. Хүмүүс өрлөг өгөхдөө заавал тэдгээр хүмүүсээр ямар нэгэн ажил хийлгэж байж өгдөг болсон. Жишээ нь, машины шил угаалгах, сармагчин эсвэл могойгоор тоглуулж үзүүлбэр хийлгэх зэргийн дараа өглөг өгдөг болсон байна лээ.

Аль болохоор өөрийгөө хорлосон бэлэнчилж, амарчилах байдлаас татгалзсан, амьдралд итгэл найдвар суулгасан өглөгийг чухалчилах нь Богд Зонховагийн Бодь мөрийн зэрэгт – ийн утга байдаг. Түүгээрч зогсохгүй өглөгийг авснаар шашин, номлолыг мэднэ гэж байхгүй учир өглөгөөр далимдуулан шашиндаа оруулахыг эрс хориглосон. Тийм ч учраас хүнд аль болох тустай өглөгийг бид сонгож олох хэрэгтэй юм. Ирж байгаа сүсэгтнүүдэд гэгээрлийг түгээсэн, амьдрах ухаанд сургасан, бусдыг энэрэн хайрлах нигүүлслийн сэтгэл, эцэг эхийгээ хайрлах, бусдыг хайрлах, нинжин сэтгэлийг бий болгох, мөн ажилч хэчээнгүй байдалд сургах зэрэг өглөгийг өгөх хэргэтэй. Урмаар дутаж байгаа хүнд урам хайрлахыг гайхамшигтай өглөг гэж үздэг. Аливаа нэг зүйлийн стресс дарамтанд орсон, айдастай байгаа хүнд учир шалтгааны үүднээс таниулан сэтгэлийн дарамтнаас салгаж байгаа нь том өглөг болдог. Гандантэгчэнлин хийд Бодь мөрийн зэрэг- ийн сургаалын дагуу Ухаалаг өглөг нэртэй өглөгийг өнч байна.

Христийн шашныхан орлогынхоо 10 хувийг татвар болгон авах, Буддын шашныхан үйлчилгээний харамж авах зэргээр санхүүждэг учир үүнийгээ маш цэвэр цэмцгэр зарцуулах ёстой. Сүм хийдэд өргөсөн өглөгийг өөр хүнд дамжуулан өгч нэр хүнд олох нь төдийлөн номд таарахгүй үйл явдал. Тийм учир сүм хийд, лам нар лекц унших, бясалгал хийх зэрэг өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулж олсон мөнгөөр эмнэлэгт аппарат хэрэгсэл авч өгөх, мөн өвчтөй хүмүүст сэтгэлийн дэм өгөх, сүсэгтэнд сургалт явуулах, шоронд лекц унших тэргүүтэйгээр бусдад туслая гэсэн хөдөлгөөн өрнүүлж байна. Өглөг нэг талаар аюул. Сайн бодож өгөөгүй өглөг заримдаа аюул дагуулдаг, хүнд бэлэнчилэх буруу сэтгэл бий болгодог. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ өглөгөөр дамжуулан улс төр, шашны байгууллага, хувь хүнд алддаг, хүний эрхэнд ордог. Өглөг өгсөн хүнийг эх орон, эцэг эхээсээ илүүд үзэж,тэдний үзэлд бодолд автаж бусармаг үйл явддуудыг хийдэг, олон янзын гэмт хэрэгт татагдан орох хүртэл байдаг. Тиймээс ухаангүй өглөг бол гайхамшигтай зүйл биш. Түүнийг магтан дуулж өглөг өгөөгүйг муучлах нь бодит үнэн сэтгэлгээ биш. Бидний хамгийн том алдаа бол бидний бэлэнчлэх сэтгэл, залхуурал байдаг бөгөөд хөрш орнуудаа өгсөнгүй гэх, төр засгаа дэмжсэнгүй гэх, бячуудыг юм өгсөнгүй гэх, аав ээжийгээ орон байр, мөнгө төгрөг өгсөнгүй, сайн хань ижилтэй болгосонгүй гэх, тэр байтугай Бурхандаа юуч өгсөнгүй ядуу зүдүү байлгаж байн, өвчнөөс салгасангүй, хөгжүүлсэнгүй, би шүтэхээрээ боллоо ажил олдсонгүй гэх нь бодиг сэтгэлгээ биш, энэ бол өглөг өгөөгүй шашны байгууллагын буруу ч биш, бидний сэтгэл санаанд байгаа алдаа, өглөгөөр дамжиж бусдын эрхэнд орох гэж яваа бодлогогүй бэлэнчлэл. Тиймээс бид бодит үнэн байдлыг ярилцах цаг болсон. Барууны хашир болсон хүүхдүүд эцэг эхээсээ ч мөнгө авахдаа болгоомжилдог болсон шүү дээ. Бид арай тэдэншиг бишээ. Бид өөрсдөө өөрсдийнхөөрөө амьдрах ёстой. Хэний ч өглөгт хууртаж, бэлэнчилж бусдын эрхэнд орохгүй амьдрах ёстой.

Гадаадын улс орон, хүмүүсээс горьдож тэдэнд хязгааргүй үйлчилж шагнал авахаа боддог байдал нь Монголын төр, шашнаа гутааж “Монгол улсын Ерөнхийлөгч миний аавын найз’’, “Монгол улсын Ерөнхий сайд миний найз” би уулзаж чадна, би үүнийг танилаараа хийж чадна” гэх мэтээр гадаадын орны алинд ч байдаггүй, амьдралынхаа туршид ганцхан удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шашныхаа тэргүүнтэй уулзсан зургаараа бахархан ярьдаг тийм хүн төрлөхтний жишгийг эвдэж “Энэ бол жижигхэн амар орон байнадаа” гэдэг голонгуй сэтгэлийг гадаадын хүнд бий болгодог. Ингэснээрээ давхар өөрсдийгөө ч гутаан доромжилж байгаагаа мэддэггүй юм. Харин эсэргээрээ “Хэцүү ажилдаа, би оролдоод үзъе. Ийм ёс журам Монголд байдаггүй. Таны ажил их чухал учраас би оролдоод үзъе” гэвэл өөрийгөө болон Монголынхоо нэр төрийг өндөрт өргөх юм. Энэ нь ч манай нийгэм хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан байж болно шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.