ХӨСҮТ нийт НАЙМАН хүн тусгаарлагдаад байна
Үйл явдал
/
2020-02-25

Хоёрдугаар сарын 24-ний 10:12 цагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 793-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна. Үүний 73% нь сүмийн цуглаанаас үүдсэн халдвар гэдгийг тус улсын эрүүл мэндийн салбар батлажээ. Зөвхөн нэг тохиолдол гэхэд 166 хүнтэй хавьтал үүсгэж 13 хүнд халдвар халдаасан байна.

Хятадын Ухань хотоос эхлэн гарсан уг өвчин дэлхий нийтийг хамарч хил хязгааргүй болж БНХАУ-аас гадна 31 оронд COVID 19-ийн халдвар бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн үйлчилгээ сайн гэгдэх БНСУ-д халдварт өвчнийг хяналтандаа бүрэн авч чадаагүй байгаа бол ӨВЧНИЙ тохиолдол бүртгэгдээгүй манай улсад тус улсаас өдөрт 1000 хүн нислэгээр ирж байгаа нь өвчний голомт тээвэрлэгдэх магадлалыг өсгөх талтай.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д найман хүн тусгаарлагдсан байгаа тэдний долоо нь өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь өмнөх нислэгээр ирсэн иргэн аж. Тусгаарлагдсан хүмүүст шинжилгээ хийгдэж байна. Иргэн бүр үүргээ ухамсарлаж хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих, сар шинийн золголт хийхдээ анхааралтай хандахыг уриалж байна.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.204.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.