БНСУ-тай хийж буй нислэгүүдийг цуцлана
Үйл явдал
/
2020-02-25

Гадаад харилцааны яамны мэдээлснээр жилд 100 гаруй Монгол иргэн БНСУ-д зорчдог байна. Тус улсад коронавирусийн халдвар маш богино хугацаанд тархаж буйтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг, даалгаврууд өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өглөө.

Улсын онцгой комисс өнөөдөр цаг үеийн асуудлаар 14:00 цагт хуралдана. Хуралдааны дараа мэдээлэл өгөх юм байна. Олон нийтийн зүгээс нийгмийн сүлжээгээр дамжуулан БНСУ-тай хийж буй нислэгүүдийг яаралтай цуцлах санал, шаардлагыг тавьж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.