Тэгү хотоос ирсэн 4 гэлэнмаа гэр бүлийнхээ хамт ХӨСҮТ тусгаарлагдсан
Үйл явдал
/
2020-02-25

БНСУ-ын Корона вирусын тархалт ихссэнтэй холбоотой Сөүл-Улаанбаатарын чиглэлийг /2020.03.02/ өдрийг хүртэл түр зогсоосон. Солонгост тархалт өндөр Тэгү хотоос 02.23 өдрийн нислэгээр ирсэн 17 хүнийг ОБЕГ-ын сургалтын бэлтгэл баазад түр тусгаарласан бол ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжилгээ хийгдсэн Солонгосын 7 иргэний дөрөв нь гэлэнмаа бөгөөд гэр бүлийхнийхээ хамт тусгаарлагдан шинжилгээнд хамрагджээ. Тэд Монголд сүмийн шугамаар ирсэн бөгөөд зарим нэг нь түр оршин суух, удаан хугацаагаар оршин суух үнэмлэхтэй Монголд амьдардаг хүмүүс болж таарчээ. Тэдгээр хүмүүсээс одоогийн байдлаар өвчний шинж тэмдэг илрээгүй гэж ЭМЯ сайд Д.Сарангэрэл нэмж хэллээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.