Сувиллын газруудыг бэлэн байдалд оруулахыг үүрэг болголоо
Үйл явдал
/
2020-02-25

Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан бас нэг шийдвэр нь Короно вирусын тархалт дэлхийн 29 улсад бүртгэгдэж халдвар авагсдын тоо буурахгүй байгаатай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу нийслэл, аймгуудын засаг дарга нарт харъяа мэдлийн сувиллын газруудаа тусгаарлах шаардлагад нийцүүлэн бэлтгэх үүргийг өгчээ. 

Хятад улсаас эхэлсэн халдварт өвчин БНСУ-д хурдтай тархаж өнөөдрийн байдлаар 15 улс БНСУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хязгаарлаж, ХОРИГЛОСОН. Тус улс өвчний голомт болон хувирч байгаа нь иргэдийн хайнга байдал нэрмээс болж байгааг албаныхан нь мэдэгдэж байгаа бол тус улсын иргэд Өмнөд Солонгосын засаг захиргаа авах арга хэмжээгээ хэтэрхий оройтуулж авч байгааг нийгмийн сүлжээнд шүүмжилж эхэлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.255.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.