Намьянжv хотод оршин суугч 35 настай Монгол иргэнээс Коронавирус илэрчээ
Үйл явдал
/
2020-02-26

БНСУ-д короно вирусын халдвар дэгдэж иргэдийнх нь хувийн сахилга бат сул байгаа нь тархалтыг дэгдээхэд хүргэж байна. Солонгосын эрх баригчид, эмнэлэгийн ажилтанууд халдвар авсан иргэдийг гадна, дотны гэлтгүй үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийнэ гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл тус улсад манай улсаас ажиллаж амьдарч байгаа иргэдийн нэг болох Намьянжv хотод оршин суугч 35 настай Монгол залуу короно вирус туссан гэсэн мэдээлэл БНСУ-ын хэвлэлээр цацагдсан байна. Монгол залуу гэр бүлийн 2 хүний хамт байсан бөгөөд тэднээс шинжилгээ авахад вирус илрээгүй талаар эх сурвалжид дурьджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.