Халулуйяа гэж хашгирах иргэд ӨВДӨХГҮЙ гэдэгтэй итгэлтэй байна
Үйл явдал
/
2020-02-26

БНСУ-д Тэгү хотын Есүсийн Шинчёнжи  нэртэй Христийн сүмийн итгэгч нар халдвар авсан нь тодорхой болж тус сүмийг хаасан бөгөөд хурдтай тархсан короно вирусын тархалт эрчтэй өсч өнөөдрийн байдлаар 833 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас бараад байна. Солонгосын засгийн газраас вирусын халдвар тархсантай холбогдуулан бөөнөөр нэг газар цуглах, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан боловч  сүм цуглааныг хаасныг эсэргүүцсэн хөдөлгөөн болсон байна.

Цуглаанд  үүрэг хүлээсэн Засгийн газрын гишүүн тэдний аюулгүй байдал, ам нас, гарах үр дагаварын талаар ярих гэсэн боловч будаа цацаж эсэргүүцлээ илэрхийлэн үг хэлүүлэхгүй хөөж туужээ. Сүмийн номлогч итгэгчдээ дагуулан талбайн гол итгэлээ үргэлжлүүлж хэлсэн үгэндээ: Итгэгч нар үхэхдээ харамсахгүй байна.Бидний гол зорилго ҮХЭЛ юм. Бид үхэх ёстой тэгж байж ариун газар очно. Бусад Христийн сүмийн номлогч нараа та нар маргаашийн цуглаанд заавал ирэх ёстой. Хэрвээ ирэхгүй бол та нар номлогч биш. Та нар өөрийн ухаангүй амьтад хэмээн сурталдаж байв.  Итгэгч нар нь "Христэд итгэгч нар өвддөггүй" хэмээн хэлж түүндээ итгэлтэй байж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.