Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, Монгол залуу короновирус туссан нь батлагдсан
Үйл явдал
/
2020-02-26

Коронавирусийн халдвар дэлхийн 36 оронд бүртгэгдээд байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны хоёрдугаар сарын 25-ны мэдээгээр 80079 хүн коронавирусийн халдвар авч, 2697 хүн нас барж, 27444 хүн эмчлэгджээ.

Монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д хоёрдугаар сарын 25-ны өглөөний мэдээгээр коронавирусийн халдварын 833 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Цар тахлын хэмжээнд хүрээгүй гэж мэдэгдсэн байна. Тархалт Ойрхи Дорнодын орнуудад бүртгэгдсэн. Бүртгэгдсэн улсуудаас БНХАУ болон БНСУ, Япон зэрэг улсуудад голомтод тархалт үүссэн. Голомт үүсгэсэн тархалтыг өргөн хүрээнд хамруулахгүй байх арга хэмжээг улс орнууд тус бүрнээ авч байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэвч Монголчууд БНСУ-д 60 тохиолдол нэмэгдсэн. Японд мөн адил тасралтгүй нэмэгдэж байна.

Хоёрдугаар сарын 12-ны өдөр Монголоос очсон 35 настай эрэгтэй коронавирусийн халдвар авсан. Намжунь хотод эмчлүүлэхээр очсон Монгол иргэн нь Элгэний архаг өвчтэй бөгөөд эмчилгээ хийлгэх зорилгоор дүүргийн эмнэлэгээр явж эмчилгээ үйлчилгээ хийлгэж байхдаа халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Тэрхүү иргэний хавьталыг Монголд тандалт судалгаа хийж байгаа гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.