Иргэд мэдээллээ буруу өгөх, нуусан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Үйл явдал
/
2020-02-26

Одоогийн байдлаар "Асралт мед" эмнэлэгт 40 хүнийг тусгаарлаад байна. Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ТЕГ, ЦЕГ, ГЕГ, ЭМЯ хамтарч БНСУ-аас ирсэн иргэдийн нэрсийг гаргаж дээрх хүмүүсийг тусгаарласан байна. Иргэдийг шинжилгээнд хамруулж шаардлагатай арга хэмжээг авсаны дараа хориог нь цуцлана. Намьяанжү хотод элэг шилжүүлэх хагалгаанд орохоор очоод нас барсан Монгол иргэний үйлчлүүлж байсан эмнэлэгт Короно вирусын тохиолдол 02 сарын 05-ны өдөр бүртгэгдэж байсан бол эмчлүүлж байсан хугацаанд нь мөн адил хэд хэдэн удаа бүртгэгдсэн байсныг ХӨСҮТ захирал мэдэгдлээ.

Маргааш Засгийн газар Коронавируст халдвар (COVID-19) нөхцөл байдлын талаар хуралдана. ЭМЯ-наас засгийн хурлаар шийдвэрлүүлэх асуудлаа нэгтгэн боловсруулсан байна. БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна.

Шинэ өвчний талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул бэлэн байдлаа хангах бол бидний хийх хамгийн чухал зүйл. Засгийн газраас авч буй арга хэмжээнээс гадна өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж АЛБАНЫХАНЫ өгч буй заавар зөвлөмжийг сахих нь иргэн та бидний ҮҮРЭГ юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.220.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.