Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр хаалттай хуралдаж эхэллээ
Үйл явдал
/
2020-02-27

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч, нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх зэрэг асуудлаар Засгийн газар өнөөдөр /2020.02 26/ өглөө өргөн бүрэлдэхүүнээр хуралдахаар болжээ.

25-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-н дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл, үүрэг өгсөн юм.  Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комиссын хурлаар Монгол-Японы хооронд үйлдэж буй нислэгийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.