Халдвар тархсан газраас ирсэн 19 иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан бол 26 иргэнийг цагдаагийнхан олж иржээ
Үйл явдал
/
2020-02-27

Иргэдийн ихэнх нь үүсэн нөхцөл байдалд хариуцлагатай хандаж байгаад цагдаагийн албаныхан хэллээ. Гэвч сайных хажуугаар саар гэгчээр мэдээллээ худал бөглөх,  цагдаагийнхан олж тогтоож эмнэлэгийн байгууллагад хүлээлгэж өгөх хүртэл өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруул буй иргэд байгааг мэдэгдлээ. Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ТЕГ, ЦЕГ, ГЕГ, ЭМЯ хамтарч ажиллаж буй тул иргэдийг олж тогтооход хүндрэл учраагүй байна.

Засгийн газраас явуулж байгаа ӨНДӨРЖҮҮЛСЭН бэлэн байдлын үед шаардлага хүлээж авахгүй, мэдээллээ буруу бөглөх, ташаа мэдээлэл тараах, үүсэн нөхцөл байдалтай уялдсан зүй бус үйлдэлд уриалсан ЭТГЭЭДИЙГ зөрчлийн хуулиар ГАМШИГААС хамгаалах зүйл заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.74.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.