Хот хооронд зорчих хөдөлгөөнийг 2020.3.3-ныг дуустал хааж Эрдэнэт хотод нэвтрүүлэхгүй болон гаргахгүй байх шийдвэр гаргалаа
Үйл явдал
/
2020-02-28

Аймгийн Онцгой комисс /2020.2.26-18.00 цаг/ дахин хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:


1. Хот хооронд зорчих хөдөлгөөнийг 2020.3.3-ныг дуустал хааж Эрдэнэт хотод нэвтрүүлэхгүй болон гаргахгүй байх шийдвэр гаргалаа. Харин нас барсан иргэнийг хөдөөлүүлэх болон яаралтай эмчилгээгээр Улаанбаатар хотыг зорих бол нас барсны гэрчилгээ, БОЭТ-ийн захирлын албан бичигтэй тохиолдолд зөвшөөрнө. Сар шинийн өдрүүдэд өөр аймаг, хотоос Эрдэнэт хотод ирээд хөл хорионы улмаас буцах боломжгүй болсон иргэдийн ажилладаг албан байгууллагад нь Орхон аймгийн Засаг даргаас тодорхойлолт хүргүүлнэ. Бусад орон нутгаас ирсэн иргэдийг цахимаар бүртгэх бөгөөд маргааш холбоос хаягийг эргэн мэдээлнэ.

2. БНСУ-аас 2 дугаар сарын 19-өөс хойш Орхон аймагт ирсэн 62 иргэний ар гэрийнхнийг нь 2020.2.27-өөс эхлэн ажилд нь явуулахгүй буюу гэрт нь тусгаарлана. Ажлын газарт нь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэнэ.

3. 2020.2.27 –оос 3 сарын 3 хүртэл хот доторх нийтийн тээвэр өглөө 07.00-0.9.00, орой 17.00-19.00 цагийн хооронд ажиллаж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй. Такси үйлчилгээ хэвийн ажиллах бөгөөд амны хаалтгүй хүнд мөн үйлчлэхгүй.

4. Баар, караокег 3 сарын 2 хүртэл түр хугацаагаар хаасан шийдвэрийг сунгаж 3 сарын 11 болголоо. Мөн түргэн хоолны цэг, кофе шоп, хүргэлтийн хоол зэргийг 3 сарын 11 хүртэл зогсоолоо.

5. Спорт заал, фитнес, сауныг 3 сарын 11 хүртэл дахин хаалаа.

6. 2020 оны 2 сарын 27-өөс олон нийтийн Эргүүл гарч хотын хэмжээнд шалгалт хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.