Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Ши Жинпиньтэй УУЛЗАНА гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-28

Тодруулбал, тэрээр Хятадын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн сацуу коронавирусын тархалттай холбоотой асуудлаар БНХАУ-ын удирдлагуудтай туршлага, санал солилцох ажээ.  Энэ тухай БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалыг Монгол улсын иргэд хурцаар шүүмжилж, ҮАБЗ-ийн дарга нь өөрөө зөвлөмжөө зөрчиж, Хятадад айлчлахаар болж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө зарлиг гаргаж Цагаан сар тэмдэглэхийг хориглосон, энэ хүрээнд Засгийн газраас бүх төрлийн гадаад дотоод албан айлчлал, томилолтыг цуцалсан юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.152.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.