Ц.Элбэгдорж: Би Эх орондоо очино. Гэхдээ Х.Баттулгын зохиох жүжгийн ГОЛ ДҮР БОЛМООРГҮЙ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-28

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхтэй байхдаа хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Хууль дуудсан л бол хэн байсан гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очиж ёстой. Хууль дуудаад чи очихгүй бол, чиний гэрт өөрөө очоод оймсыг нь гозолзулудаг гэдгийг санах хэрэгтэй. хэмээн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дайруулан хэлж байв. Харин түүнийг сүүлийн үед хууль дуудаад байгаа ч тэрбээр " Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд хуулийн өмнө очсонгүй"  эрэн сурвалжлуулахаар интерполид хандаад байгаа юм.

Нэг хэсэг сураггүй алга болсон Ерөнхийлөгч асан хүн сар шинийн баярын үеэр телевизийн нэвтрүүлгээр онлайнаар шахуу оролцов. Тэрбээр  “Та эх орондоо очих уу ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээс сонгох хэрэгтэй болчихоод байна ” гэсэн хариулт өгөв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.124.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.