Л.Эрдэнэчулуун: 15 урсгалын 321 сүм, 310 дэн буудал, 945 баар рестораны үйл ажиллагааг БҮРЭН ХААЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-28

Нийслэлийн онцгой комиссийн шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр Нийслэлийн МХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

НОК хуралдаж, хоёр төрлийн захирамж гарсан. Эдгээр захирамжид Нийслэлийн цагдаагийн газар болон МХГ-аас хяналт тавьж ажиллахаар болсон. Энэ хүрээнд олон нийт цуглах боломжтой бүх газруудыг хаасан. Таван төрлийн үйл ажиллагаа явуулдаг 945 баар, 9 дүүрэгт 310 дэн буудал, 69 амралтын газар, 64 жуулчны бааз, 87 саун, Монгол улсад бүртгэлтэй шашны 15 урсгалын 321 сүм, хийд байна. 59 фитнес клуб зэргийг бүгдийг нь хаасан. Мөн нийслэлийн 9 дүүрэгт байх зочид буудлыг хаасан. Хаагаад байхад ажилласан үйлчилгээний газруудыг үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасна гэдгийг мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.