Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д айлчилаад ирсний дараа 14 хоног тусгаарлана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-28

 Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д албан айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Тэрбээр Хятад улсын дарга Ши Жинпинь болон Төрий зөвлөлийн Ерөнхий сайд Ли Коцень нартай уулзаад өдөртөө эх орондоо ирэх юм.

Түүнийг албан айлчлалаа дуусгаад ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлах юм байна. Энэ талаар Монгол улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссийн дарга Ө.Энхтүвшин “Ерөнхийлөгч урд хөршид айлчлахаар болсон тул надаас зөвшөөрөл хүссэн. Би дөнгөж сая гарын үсэг зурж баталгаажууллаа. Түүнийг дагалдаж 10 орчим хүн явна. Ирэхээр нь бүгдийг нь тусгаарлалтад авна. Энэ бол төрийн тэргүүний, хоёр улсын харилцааны ажил учраас саатуулж болохгүй” гэлээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга нь шинэ төрлийн Коронавирусийн голомт болсон БНХАУ-д айлчилж буйгаараа онцлог юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.100.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.