Хэвтэрт байгаа ээжийгээ асардаг бага насны гурван хүүхдэд Т.Ганболд сар бүр НЭГ САЯ төгрөг өгөхөөр болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-28

NTV телевизээр нийгмийн эзмэг бүлэгт багтдаг, бага насны гурван хүүхдийн тухай сэтгэл эмзэглүүлэм нэгэн сурвалжлага гарлаа. Ээж нь хүнд өвчтэй тул хэвтэрт байдаг аж. Эднийх 4-12 насны гурван хүүхэдтэй аж. 12 том охин нь шөнө босож галлах, дүү нараа асрах, нүүрс түлээ бэлтгэх, хоол унд хийх зэргээр тусалж байжээ. Тэдгээр хүүхдүүдийн тухай нэвтрүүлгийг нэгэн сэтгүүлч твитер хуудастаа жиргэжээ. Түүний жиргээг “Алтандорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд үзэж өөрийн зүгээс  тэр айлд туслахаар болжээ. Тэгэхдээ “Хүүхдүүдийг сургууль соёлоо төгстөл байр түрээслэж өгье. Мөн хүүхдүүдэд сар бүр нэг сая төгрөг өгье. Өөр бусад зүйл хэрэгтэй бол туслахад бэлэн” гэжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.124.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.