Аймгийн "шуурхай штаб" бүсийн төв онцгой байдлын газар дээр 24 хугацаанд байрлан ажиллаж байна
Үйл явдал
/
2020-02-29

Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.28/-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Ганзориг, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ахмад Д.Эрхэмбаатар нар ажиллаж байгаа юм.

Хот, аймаг, сумд хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах хугацааг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулж дараах шалтгаантай иргэдэд хяналтын цэгүүдээр нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа байна.

Үүнд хүндэтгэн үзэх шалтгаантай /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ, албан томилолт, ажлын зайлшгүй шаардлага гэх мэт/ хот, аймаг, сум хооронд зорчих төрийн албан хаагч болон иргэдийн нотлох баримтыг үндэслэн олгох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.133.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.