Түрээсээ буулгасан ААН-дийг нэг удаа ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-29

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.02.28/ болж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг хэлэлцэж, тогтоол гаргалаа. Өнөөдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас хэвийн гүйцэтгэхээр боллоо.  Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх болжээ. Гэхдээ түрээсийн төлбөрөө буулгасан аж ахуйн нэгжүүдэд энэ хөнгөлөлтийг олгоно гэлээ. Энэхүү татварын чөлөөлөлтийг зохицуулах хуулийг УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэж батална гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Түүнчлэн энэ хугацаанд төлөөгүй татварыг нэг удаа чөлөөлөх, Нийгмийн даатгал төлөөгүйгээс оногддог алдангийг тооцохгүй байх зэрэг ААН, иргэдээ дэмжсэн бодлогын шийдвэрүүд гаргаад байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.