316 орон сууцны 888 орцонд ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 дахь удаагаа хийлээ
Үйл явдал
/
2020-02-29

Дархан-Уул аймгийн Онцгой комиссийн шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Дархан ус суваг”ХК, “ДСЦТС”ХК, “ДДС”ТӨХК, “ДДЦС”ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан дахь салбарын нийт 90 орчим албан хаагчид нийт 316 орон сууцны 888 орцонд ариутгал халдваргүйжүүлэлтийг 2дахь удаагаа хийлээ. Эдгээр албан хаагчид өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагуудаас хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар сургалтад хамрагдсан байна. Ингэснээр 7 хоногт нэг удаа буюу нийтдээ 3 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг аймгийн хэмжээнд хийх юм байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ариутгалын бодис, багаж хэрэгслийг худалдан авахад шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.238.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.