Тусгаарлагдан хяналтанд байгаа иргэдээс эсэргүүцэл үзүүлж байгаа хүмүүс бий
Үйл явдал
/
2020-03-01

ЭМЯ ээлжит мэдээллийн үеэр Короно вирусын эрчимтэй дэгдэлтээс Монголд ирсэн иргэдийн дунд эмч, эмнэлэгийн ажилтануудыг хэл амаар доромжлох, ахуй нөхцлөө голох, биеийн халуунаа үзүүлэхгүй гэж бусдыгаа уриалан дуудаж турхирах зэргээр үйлдэл гаргаж байгаа хүмүүс байгаа гэдгийг мэдэгдлээ. Тэдгээр хүмүүст Онцгой байдлын үед үйлчлэх ЗӨРЧЛИЙН хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг албаныхан онцлон хэллээ. Нийтийн эрх ашиг, улс орны аюулгүй байдлын талаар яригдаж байгаа энэ үед иргэний үүргээ ухамсарлаж ЗААВАЛ үүргээ биелүүлэх онцгой нөхцөл гэдгийг мөн адил тодотгов. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.121.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.