Бэлэглэх хонин сүргийг Монголын өнцөг булан бүрээс хандивлаж байна
Үйл явдал
/
2020-03-01

(Ковид-19) халдварын цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан байсан. Саяхан болж өнгөрсөн МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийгдсэн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаагаа илэрхийлсэн. Мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг харуулсан үйл явдалд Монгол Улсын иргэд идвэхийлэн оролцож байгааг ХОНЬ хандивлах үйл явцаас харж болно.

Мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсч хандивын аян Дорнод аймгийн Дашбалбар сумаас 1000 хонь өгсөнөөр эхэлсэн бол удаад нь Увс аймаг ИТХ 1000, Булган аймгийн засаг дарга З.Батзориг тэргүүтэй сум, иргэдийн төлөөлөл 1500, Баянхонгор аймгийн сум тус бүрээс 100 нийтдээ 2000 хонь, Говь-Алтай аймгийн Баян-уул сумын, Монгол улсын аварга малчин Б.Бавуудорж 30 толгой хонь мөн аймгийн Төгрөг сумын уугуул МУЗН-ийн Манлай малчин,   Аймгийн аварга малчин Д.Гооён 20 хонь, Баян-Өлгий аймгийн малчдын зүгээс 1080 хонь гэхчилэн хандивлаж, хандивын аян өргөжин тэлсээр байна. 

Өнө мөнхөд зэргэцэн орших, оршсоор ирсэн өмнөд хөршдөө тусламжийн гараа сунгаж буй Монголчуудад БНХАУ иргэд талархалтай байна гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тасралтгүй хөвөрсөөр байгаа. Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар, тэвдэж явахад тэвнээр тусла гэсэн ардын сайхан үгийг бодит амьдралд хэрэгжүүлж буй нийт Монголчууддаа "Төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан" явах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. 

  • Увс аймаг 1000,
  • Булган аймаг 1500,
  • Булганы АН 1500,
  • Баянхонгор аймаг 20 сумтай. сум бүр 100 хонь, нийт 2000 хонь
  • Говь-Алтай аймаг 1111,
  • Баян-Өлгий аймаг 1080,
  • Хөвсгөл аймаг 3000,
  • Дорноговь аймаг 3000,
  • УИХ-ын гишүүн Наранхүү 2000 хонь,
  • Төв аймгийн малчин Д.Гомбо-Очир 108,
  • Баянхонгор Галуут сум 300,
  • АН-ын генсек Ц.Туваан 30,
  • Дундговийн Дэрэн сумын уугуул Төмөрзүрх гуай 20,
  • Дорнодын Дашбалбар сумаас 100,
  • Дорнодын Баяндун сумын малчин Батмөнх гуай 100,
  • Архангайн Цахир сумын малчин Гэрэлтцогт 20,
  • Баян-Өлгийн аймгийн залуучууд 100,
  • Баянхонгорын иргэн арслан Дамдин 3,
  • Төвийн Бүрэн сумын малчин Ширчин гуайн хүүхдүүдийн хамт 10,
  • АН-ын гишүүн Жадамба 10,
  • АЗХ-ны Эрдэнэболд 10,
  • Дамбаа Dambadarjaa Giimaajav10,
  • Эрдэмбилэг Доржсүрэн 3 хонь
  • Говь-Алтай аймгийн Баян-уул сумын, Монгол улсын аварга малчин Б.Бавуудорж 30
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сум , Аймгийн аварга малчин Д.Гооён 20 тус тус хандивлаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.